Шанхай—Жанжиажие хосолсон аялал
Аяллын тухай
Алдарт Шанхай - Жанжиажие 2 хотыг хослуулан аялах ховорхон боломж юм. БНХАУ-ын Хунань мужид байрладаг, өндөр эгц шовх уул, байгалийн үзэсгэлэнгээрээ Хятадад төдийгүй дэлхийд алдартай соёлын өвд бүртгэгдсэн бүс нутаг юм. Тэнгэрийн хаалга, айдсаа даван туулан алхах шилэн гүүр, ууланд бэхлэгдсэн лифт, хамгийн урт агаарын зам, үзэсгэлэнт байгалтай танилцаж, Шөнийн Шанхай хотын үзэсгэлэнг харж ХУАН ПУ мөрнөөр хөлөг онгоцоор аялаж, Сувдан цамхагийн 103 давхарт гарч Шанхай хотыг бүхэлд нь тольдох гайхалтай өвөрмөц хосолсон аялалдаа урьж байна.
Онцлох зүйлс
Аяллын хөтөлбөр

13:00/17:00 цагт 9С7058 дугаартай нислэгээр Шанхай хотын Пудун нисэх онгоцны буудалд ирнэ.
Шанхай-Чанша чиглэлд 20:44/06:52 цагийн унтлагын галт тэргээр хөдөлнө.
✔️Унтлагын галт тэрэг

Өглөө 06:52 цагт Чанша хотод буугаад аяллын автобусаар ЖанЖиаЖие хот руу хөдөлнө.
Тянмэнь уулын цэцэрлэгт хүрээлэнд алдарт Тэнгэрийн Хаалга дээр ирнэ. 7455 м урт агаарын дүүжин замаар далайн түвшнээс 1279м өндөрт Дэлхийн хамгийн урт зорчигч тээврийн зам Cable car -т сууна. Дээшлэх тусам байгалийн гайхамшигт үзэмж харагдана. /Нэмэлт төлбөртэй санал болгох хөтөлбөр: Тузиа үндэсний дуурь 120юань/
✔️Өдрийн хоол
✔️Зочид буудал

Цэцэрлэгт ойн хүрээлэн, Алтан ташуурын горхи, дэлхийн анхны уул өөд өгсөх Байлун цахилгаан шат-аар дээш өгсөж Аватар киноны зураг авалтыг хийсэн Халалуяа ууланд очно.
Пандора гаригийг нүдээр үзэж, үзэсгэлэнт Халалуяа уул, уулыг ороосон 99 нугачаат зам, тэнгэр дэх анхны гүүр, гинжин хэлхээг үзэж сонирхоно.
✔️Өглөөний цай
✔️Өдрийн хоол
✔️Зочид буудал

ЖанЖиаЖие хотын нутгийн онцлогийг харуулсан бараа бүтээгдэхүүн болон цайны дэлгүүрээр орж амталгаа хийх боломжтой.
Дараа нь чөлөөт цаг бөгөөд хэрвээ аялагчид хүсвэл Хавцалын дунд дунд баригдсан эр зоригийн гүүр хэмээн нэрлэгддэг Шилэн гүүрийг үзэх боломжтой/Нэмэлт төлбөртэй 240 юань/
✔️Өглөөний цай
✔️Өдрийн хоол
✔️Зочид буудал

Хотын торгоны дэлгүүрээр орж худалдан авалт хийх боломжтой.
Дараа нь Шар луугийн агуй үзэх боломжтой /Нэмэлт төлбөртэй 228 юань/
Чанша хотруу буцаж Чанша хотын галт тэрэгний буудалд хүргүүлж Чанша-Шанхай чиглэлд галт тэргэндээ сууж хөдөлнө.
Чанша-Шанхай чиглэлд 20:00/06:08 цагийн унтлагын галт тэргээр хөдөлнө.
✔️Өглөөний цай
✔️Өдрийн хоол
✔️Зочид буудал

Өглөө эрт Шанхайн хамгийн алдартай шашны газар болох Чэнхуан сүм, Юйюань цэцэрлэгээр зугаалнга хүрээлэн Нанжин гудамжаар зугаална.
Орчин үеийн Шанхай хот буюу Шанхайн сувдан цамхаг, Вайтан дүүргийн далайн эргийн бүс Бунд, Дэлхийн санхүүгийн төв зэргийг үзэх бөгөөд цамхагийн 103 давхарт гарч Шанхай хотыг дээрээс тольдоно.
Шанхай хотын шөнийн үзэмжийг харангаа Хуан Пу мөрнөөр хөлөг онгоцны аялал хийж шөнийн Шанхайн үзэмжийг гайхшран аялана.
✔️Өглөөний цай
✔️Оройн хоол
✔️Зочид буудал

Энэ өдөр чөлөөт өдөр тул аялагчид өөрийн хүссэнээр цагийг өнгөрөөнө.
/Диснэйлэнд........юань, Усан Парк.......юань Амьтны хүрээлэн... санал болгох өөрсдийн зардалаар/
✔️Өглөөний цай
✔️Зочид буудал

Өглөөний цайгаа боолтоор аваад нисэх онгоцны буудалд хүргүүлнэ.
Шанхай - Улаанбаатар чиглэлд 9С7057 дугаартай нислэгээр 08:10/12:00 цагт ниснэ.
Улаанбаатар хотод бууснаар Алдарт Тэнгэрийн хаалга-Шанхайн аялалаа дурсамж дүүрэн өндөрлөнө
✔️Өглөөний цай
✔️Зочид буудал
Таны хөтөч

4 одтой буудалд 2-оор байрлана.
Нэг хүний өрөө буюу өрөөнд ганцаараа байрлах тохиолдолд нэмэлт төлбөртэй.
Онгоцны тийз, галт тэрэг, аяллын үеийн автобус — бүгд үнэд багтсан
ПаспортХүчинтэй хугацаа 6 сараас дээш үлдсэн байх шаардлагатай.
Аялал дуусах өдрөөс хойш паспортын хүчинтэй хугацаа дор хаяж 6 сар үлдсэн байх ёстой. Олон улс энэ шаардлагыг хатуу мөрддөг тул хугацаа нь хүрэхгүй бол онгоцонд суулгахгүй байх эрсдэлтэй.
Паспортод дор хаяж 2 хоосон хуудас байх
Гэмтэлгүй, норж урагдаагүй байх
Паспорт солих шаардлагатай бол аяллаас 1-ээс доошгүй сарын өмнө шинэчлүүлэх
Паспортынхаа нүүр хуудасны хуулбарыг утсандаа хадгалж, цаасан хувийг тусад нь авч явахыг зөвлөж байна.
ДаатгалАяллын даатгал үнэд багтсан.
Аяллын даатгал үнэд багтсан бөгөөд аяллын бүх хугацааг хамарна.
Гэнэтийн өвчин, осол, яаралтай эмнэлгийн тусламж
Архаг өвчин сэдрэх болон өвчлөх тохиолдолд хүчингүй
Энэ аяллын бусад хуваарь
| ОГНОО | ТӨЛӨВ | ҮНЭ | |
|---|---|---|---|
2026.11.19 Пүрэв гараг | Дүүрсэн | 3,690,000₮ Хүүхэд 3,350,000₮ |
Одоогийн хуваарь бүгд дүүрсэн. Зөвлөхөөс дэлгэрэнгүй асуугаарай.
Зөвлөхтэй холбогдох


























