Xanadu TravelЗанаду Трэйвэл Монгол
Нарлаг Натранг - Хөххот аялал/газар агаар хосолсон
← Бүх аяллууд
4.9 Бүртгэл нээлттэй

Нарлаг Натранг - Хөххот аялал/газар агаар хосолсон

ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА8 шөнө 9 өдөр ОГНОО2026.12.27 ЧИГЛЭЛУБ-Замын Үүд-Хөххот-Натранг-Хөх хот-Замын Үүд-УБ АЯЛЛЫН ТӨРӨЛГрупп аялал

Аяллын тухай

Далайн дундах аралд байрлах алдарт VinWonders паркаар зочилж, 3.3 км урт далайн дээгүүрх Cable Car-аар зорчих, усан парк, зугаа цэнгэлийн ертөнцтэй танилцахаас гадна Лонг Сон сүм, Вьетнамын алдарт кофены амт, сувдан эдлэлийн худалдаа болон I-Resort-ын эрдэс шавар ванн, халуун рашаанд алжаалаа тайлах боломжтой.

Онцлох зүйлс

VinWonders — ВинВондерс парк — Cable car
Long Son Pagoda — Буддын шашны сүм
Aroma House — Вьетнамын кофе амталгаа
Monalisa Pearl Showroom — Сувдны дэлгүүр
I-Resort Nha Trang — Байгалийн халуун рашаан
Натранг — Чөлөөт өдөр

Аяллын хөтөлбөр

Өдөр тутмын хуваарь. Цаг агаар, нислэгийн хуваариас шалтгаалж бага зэрэг хөвөх магадлалтай.
Улаанбаатар – Замын үүд
ӨДӨР
01
Улаанбаатар – Замын үүд

Улаанбаатарт 16:00 цагт галт тэрэгний буудалд цугларна. 16:50 цагт УБ-Замын үүд чиглэлийн галт тэргээр хөдөлнө. Энэ шөнө галт тэргэнд хононо.

✔️Галт тэрэг

Эрээн - Хөх хот
ӨДӨР
02
Эрээн - Хөх хот

Өглөө 07:15 Замын Үүдэд буугаад хил гарах улс хоорондын автобусаар Эрээн хотод ирнэ. Эрээн хотод ирээд өдрийн хоолоо иднэ/аялагчид өөрсдөө/

Өдрийн хоолны дараа 13:30 цагийн үед шууд Хөх хотын чиглэлд автобусаар хөдөлнө. /5цаг явна/

Хөххотод ирсэнээр буудалдаа байрлан амарна

✔️4 одтой зочид буудал

Хөх хот- На Транг
ӨДӨР
03
Хөх хот- На Транг

Өглөө Хөх хотын нисэх онгоцны буудал руу хүргүүлэн Хөххот-Натранг чиглэлд 09:40/17:40 цагийн нислэгээр ниснэ.

Cam Ranh олон улсын нисэх онгоцны буудалд Натранг хотод газардаж хилээр нэвтрээд гараад ирэхэд аяллын хөтөч таныг тосож авна.

Орой зочид буудалдаа хүргүүлж байрлан амарна.

✔️4 одтой зочид буудал

Натранг - VinWonders парк
ӨДӨР
04
Натранг - VinWonders парк

Hon Tre аралд байрлах Vinwonder паркийн аялалтай. Энэхүү парк нь далай доторх арал дээр байрладаг бөгөөд бүх насныханд зориулсан амралт, зугаалга, тоглоомын төв юм.

Тус арал руу далайн дээгүүр 3,300м үргэлжлэх, далайн түвшнээс дээш 70м-ийн өндөрт байрлах алдарт Cable Car-аар зорчино.

Усан парк – Тропикийн халуунд сэрүүцэх олон төрлийн усан гулсуур, долгионт бассейн, хүүхдэд зориулсан тоглоомын усан хэсэг болон ресторан, кофе шоп, дэлгүүрээр зочлох боломжтой

Арал дээр буфет өдрийн хоол зооглоно. Далайн эргийн дагуух элсэн дээрх амралтын бүсүүдэд амрах боломжтой.

✔️Өглөөний цай

✔️Өдрийн хоол

✔️Оройн хоол

✔️4 одтой зочид буудал

На Транг хотын аялал
ӨДӨР
05
На Транг хотын аялал

Long Son Pagoda – 150 орчим шатаар өгсөн, бадамлянхуа цэцгэн суурин дээр заларсан Аварга цагаан Буддагийн хөшөө

Aroma House – Вьетнамын алдарт кофены амтыг мэдэрч, төрөл бүрийн цай, амттан болон орон нутгийн жимсний бүтээгдэхүүнтэй танилцана.

Monalisa Pearl Showroom – Сувдан гоёл чимэглэлийн үзэсгэлэн, худалдааны танхимаар зочилж, төрөл бүрийн сувд, тэдгээрээр урласан гоёмсог эдлэлүүдтэй танилцана.

I-Resort Nha Trang – Халуун орны ногоон байгууламжаар хүрээлэгдсэн байгалийн эрдэс шавар ванн, халуун рашаантай усан сан, жакузи, усан иллэг болон усан паркийн төрөл бүрийн тоглоом, байгууламжаар үйлчлүүлэн амарч тухлах боломжтой.

Өдрийн хоол Солонгос маягийн амттай шарсан мах (BBQ)

✔️Өглөөний цай

✔️Өдрийн хоол

✔️Оройн хоол

✔️Зочид буудал

Натранг - Чөлөөт өдөр
ӨДӨР
06
Натранг - Чөлөөт өдөр

Чөлөөт өдөр тул буудалдаа амрах, далайн эргээр зугаалах, шоппинг хийх зэргээр аялагчид цагийг хүссэнээрээ өнгөрүүлэх болно.

✔️Өглөөний цай

✔️ 4 одтой зочид буудал

Натранг - Улаанбаатар
ӨДӨР
07
Натранг - Улаанбаатар

Өглөөний цайны дараа чөлөөт цагтай. Дараа нь бид зочид буудлын өрөөг хүлээлгэн өгөөд Натранг хотын нисэх онгоцны буудал руу хүргүүлнэ.

10:40/21:10 цагийн нислэгээр Хөх хотын зүг ниснэ. Хөх хотод бууснаар зочид буудалдаа байрлан амарна.

✔️Өглөөний цай

✔️4 одтой зочид буудал

Хөх хот-Эрээн-Замын үүд
ӨДӨР
08
Хөх хот-Эрээн-Замын үүд

Өглөөний цайны дараа аяллын автобусандаа сууж шууд Эрээн хотын зүг хөдөлнө. /5 цаг явна/

Хил гарах автобусанд сууж хил нэвтэрч Замын Үүдэд ирнэ. 18:05 цагт Замын Үүд–Улаанбаатар чиглэлийн галт тэргэндээ сууна

✔️Галт тэрэг

Улаанбаатар
ӨДӨР
09
Улаанбаатар

Өглөө 09:20 цагт Улаанбаатарт ирсэнээр Хөх хот-Хайнан арлаар хийсэн гайхалтай аялалаа өндөрлөнө.

Багтсан үйлчилгээ
✓Улаанбаатар-Замын Үүд-Улаанбаатар галт тэрэг/КУПЕ
✓Хөх хот-На Транг-Хөх хот орон нутгийн нислэгийн тийз
✓4 одтой зочид буудлын зардал
✓Хөтөлбөрт заагдсан хоол
✓Аяллын хөтөч: Англи, Монгол хэлтэй
✓Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээний тасалбар
✓Аяллын турш үйлчлэх унааны зардал
✓Аяллын даатгал
Багтаагүй үйлчилгээ
×Хувийн зардал
×Хөтөлбөрт заагдаагүй нэмэлт үйлчилгээ
БУУДАЛ

4 одтой буудал, хоёр хүний өрөө.
Нэг хүний өрөө хүсвэл нэмэлт төлбөртэй.

ТЭЭВЭР

Улаанбаатар-Замын Үүд-Улаанбаатар галт тэрэг/КУПЕ

Хөххот-НаТранг-Хөххот орон нутгийн нислэгийн тийз, хот хоорондын аяллын автобус — бүгд үнэд орсон.

Анхаарах зүйлс
Паспорт
Хүчинтэй хугацаа 6 сараас дээш үлдсэн байх шаардлагатай.

Аялал дуусах өдрөөс хойш паспортын хүчинтэй хугацаа дор хаяж 6 сар үлдсэн байх ёстой. Олон улс энэ шаардлагыг хатуу мөрддөг тул хугацаа нь хүрэхгүй бол онгоцонд суулгахгүй байх эрсдэлтэй.

  • Паспортод дор хаяж 2 хоосон хуудас байх

  • Гэмтэлгүй, норж урагдаагүй байх

  • Паспорт солих шаардлагатай бол аяллаас 1-ээс доошгүй сарын өмнө шинэчлүүлэх

Паспортынхаа нүүр хуудасны хуулбарыг утсандаа хадгалж, цаасан хувийг тусад нь авч явахыг зөвлөж байна.

Даатгал
Аяллын даатгал үнэд багтсан.

Аяллын даатгал үнэд багтсан бөгөөд аяллын бүх хугацааг хамарна.

  • Гэнэтийн өвчин, осол, яаралтай эмнэлгийн тусламж

  • Ачаа тээш алдагдах, хоцрох

  • Нислэг цуцлагдах, хойшлох

Даатгалын гэрээний хуулбарыг аялал эхлэхээс өмнө илгээнэ. Архаг өвчинтэй бол урьдчилан мэдэгдээрэй.

Энэ аяллын бусад хуваарь

Өөрт тохирох огноогоо сонгоод захиалгаа илгээнэ үү.
ОГНООТӨЛӨВҮНЭ
2026.12.27
Ням гараг
Бүртгэл нээлттэй3,990,000₮
Хүүхэд 3,690,000 6-12нас/буудалд ортой
2027.01.03
Ням гараг
Бүртгэл нээлттэй3,990,000₮
Хүүхэд 3,690,000 6-12нас/буудалд ортой
Сонгосон: 2026.12.27 – 2027.01.04 · 3,990,000₮ · Хүүхэд 3,690,000 6-12нас/буудалд ортой
3,990,000₮ / 1 хүн
Хүүхэд: 3,690,000 6-12нас/буудалд ортой / 1 хүн
Үнэ сонгосон хуваариас хамаарч өөрчлөгдөж болно.
8 шөнө 9 өдөр
ТОМ ХҮН
12+ нас
ХҮҮХЭД
2–11 нас
НИЙТ ҮНЭ
1 том хүн
3,990,000₮

Аяллын дурсамжууд